ДЦС-д гарсан осолтой холбогдуулан 9 хүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-28 14:02:15

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын Зянси мужид нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцын /ДЦС/ хөргөх цамхаг нурсны улмаас олон хүн амиа алдсан хэрэг гарсантай холбоотойгоор тус улсын цагдаа нар өнөөдөр есөн хүнийг сэжигтнээр татан саатуулжээ.

Энэ сарын 24-нд тус улсын Фөнчөн хотод барьж байсан ДЦС-ын хөргөх цамхаг нурсны улмаас 74 хүн амиа алдсан юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, “Yineng Tower Engineering” компанийн ТУЗ-ийн дарга болон тус объектыг барих ажлыг хариуцаж байсан ахлах инженер нарын есөн хүнийг баривчилсан байна.

Г.Доржханд


 

Холбоотой мэдээ