Аймгийн Засаг дарга 1 дүгээр ангийнханд бэлэг гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
montsame_user@montsame.mn
2015-09-04 16:45:31

Шинэ хичээлийн жилийг тохиолдуулан  1 дүгээр ангийн 60 сурагч  аймгийн Засаг даргаас хичээлийн хэрэглэл, дурсамж гардлаа.

Тэрээр хүүхэд  бүрийг өөртөө итгэлтэй, бүтээлч шийдвэр гаргах чадвартай иргэн болж төлөвшиж,  мэдлэгт суурилсан нийгмийг бүтээн байгуулж, дэлхийтэй  өрсөлдөх Монгол хүн болж, онц, сайн суралцахыг уриаллаа. 2015-2016 оны хичээлийн жилд  31 сургуульд 13500 гаруй суралцагч, 46 цэцэрлэгт 6000 гаруй хүүхэд хамрагдаж,  сургуулийн өмнөх болон суурь боловсролын цөм хөтөлбөрийг эзэмших юм.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд