Египетийн археологичид эртний хот олж илрүүлжээ

Дэлхийд | Сонин хачин
dorjkhand@montsame.mn
2016-11-24 14:38:15

КАИР. /Anadolu/. Египетийн археологичид 7000 гаруй жилийн тэртээ үед хамаарах нэгэн хотыг олж илрүүлжээ. Малтлагын явцад байшин, багаж хэрэгсэл, ваар болон том булш зэрэг  зүйлс олджээ.

Эртний энэ хот Нил мөрний орчмоос олдсон байна.

Шинжээчдийн хэлснээр, хотын дотор байсан 15 булш нь нийгмийн дээд давхаргын хүмүүсийнх бололтой.

2011 онд Ерөнхийлөгч Хосни Мубаракийг түлхэн унагааснаас хойш уналтанд ороод байгаа тус улсын аялал жуулчлалын салбарыг сэргээхэд энэ олдвор түлхэц болж магадгүй гэж албаны хүмүүс найдаж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ