Хятадад цахилгаан станцын хөргөх цамхаг нурсны улмаас олон хүн амиа алджээ

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2016-11-24 12:42:21

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадад цахилгаан станцад осол болсны улмаас наад зах нь 40 хүн амиа алджээ.

Орон нутгийн цагаар өнөө өглөөний 07:00 цагийн үед тус улсын зүүн өмнөд нутгийн Зянси мужийн Фөнчөн хотод барьж байсан цахилгаан станцын хөргөх цамхаг нурсан байна. Осол болох үед барилгын талбайд 68 хүн ажиллаж байжээ. Ослын газарт гал командын 32 автомашин, тусгай сургуулилттай есөн нохой болон хоёр аврагч робот ажиллаж байна.

Ослын улмаас хоёр хүн гэмтэж бэртжээ. Өмнө нь 22 хүн амь үрэгдсэн тухай мэдээлж байсан юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ