Малын гоц халдварт өвчинтэй холбогдуулан сумын Засаг дарга захирамж гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-11-22 20:29:49

Булган аймгийн Могод суманд малын гоц халдварт хонь, ямааны цэцэг өвчин  гарсантай холбогдуулан сумын Засаг дарга захирамж гаргалаа.

Тус захирамжинд малчид болон мал бүхий иргэд шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, онц шаардлагагүй бол Могод суманд зорчихгүй байх, мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг  тээвэрлэхгүй байх, хонь ямаанд нэг бүрчлэн үзлэг хийх, арьс салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх, ус тэжээлдээ дургүй болох, халуурах шинж тэмдэг илэрвэл Мал эмнэлэг үржлийн тасаг,  малын эмч нарт яаралтай мэдэгдэхийг анхааруулжээ.

Могод суманд 80746 хээлтэй хонь, 29494 ямаа өвөлжиж байна.

                          П.Батням

Холбоотой мэдээ