Дэлхийн банкнаас Монголд 250 мянган долларын буцалтгүй тусламж олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2016-11-22 12:40:14

БИШКЕК.  /AKIpress/.  Дэлхийн банк 250 мянган долларын буцалтгүй тусламжийг Монголд олгохоор шийдвэрлэжээ.

Тус банкны эрчим хүчний төлөөлөгчдийн хэлснээр, уг буцалтгүй тусламж нь халаалтын системийг сайжруулах, Улаанбаатар хотын гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах төслүүдэд зарцуулагдах ажээ.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн үзэж байгаагаар, Монголын хувьд тэргүүлэх зорилтуудын нэг бол гэр хорооллуудад хий болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх явдал юм.

2016 оны хувьд агаарын бохирдлыг бууруулах Засгийн газрын санд 5 тэрбум төгрөг /2,1 сая доллар/ төвлөрөөд байгаа ажээ.

Х.Сарнай

.

 

Холбоотой мэдээ