Аравдугаар сарын 13-нд болох үйл явдал

Лавлагаа
ariunbold@montsame.mn
2015-10-13 10:14:11

09:00 цагт Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга (ЭТИС) хөтөлбөр, Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо хамтран зохион байгуулах Герман-Монголын "Made in Germany“ бизнес өдрүүдийн нээлт Шангри-Ла зочид буудалд болно.

09:00 цагт "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох" төслийн эхлэлийн семинар Чингис зочид буудлын 3 давхрын хурлын танхимд болно.

10:00 цагт УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Сарангэрэл, Ц.Даваасүрэн, А.Тлейхан нар Хавдар судлалын үндэсний төвд ажиллана.

11:00 цагт АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр намын байрандаа мэдээлэл хийнэ.

11:00 цагт Пауэрлифтингийн ДАШТ, ААШТ-ээс медаль хүртсэн баг тамирчид Спортын төв ордон (Биеийн тамир, Спортын хөгжлийн төв)-ны 4 давхарт мэдээлэл хийнэ.

12:00 цагт “Хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам”-ын хэвлэлийн хурал Нийслэлийн Улаанбатаар Чуулгын байранд хийнэ.

14:00 цагт 2015 оны хоёрдугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлага эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн цэрэг татлагын товчооны хурал НЗДТГ-ын А танхимд болно.

Төрийн ордонд

09:00 цагт “А” танхимд Төсвийн байнгын хорооны хуралдана.

09:00 цагт “Б” танхимд Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болно.

10:00 цагт “Их танхим”-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хамтран зохион байгуулж буй “Усны засаглал” нэгдсэн арга хэмжээ болно.

11:00 цагт Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Шилэн данстай холбоотой АТГ-аас ирүүлсэн хариуны талаар иргэн Б.Цогтгэрэл мэдээлэл хийнэ.

12:00 цагт “А” танхимд Цагаан суваргын ордын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан төлөөр Уул уурхайн сайд Р.Жигжид, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар мэдээлэл хийнэ.

14:00 цагт “А” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

“Монголньюс" мэдээллийн төвд

11:00 цагт Хуульч Э.Маргад-Эрдэнэ Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хориг Үндсэн хууль зөрчиж байгаа талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт  Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдөртэй холбогдуулан ОБЕГ, МУЗН мэдээлэл хийнэ.

12:00 цагт СУИС-ийн дуулаачийн ангийн багш Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Балжиннямын Баттөрд туслах "Том Төрөөдөө урам хайрлая" тоглолтын талаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ