Дэд зөвлөлд ажиллах гурван хүнийг сонгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-19 15:01:31

Авлигатай тэмцэх газраас томилогдсон Ажлын хэсгийнхэн Дорноговь аймгийн Сайншанд хотод энэ сарын 14-16-нд ажиллах хугацаандаа Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сурталчлах, орон нутагт авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий дэд зөвлөлийн гурван хүнийг сонгохоор иргэдээс судалгаа авсан байна.

Дэд зөвлөлд ажиллах гурван хүнийг  орон нутгийн иргэдийн саналыг үндэслэж Авлигтай тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтнууд өөрсдөө сонгохоор болжээ.

Орон тооны  бус дэд зөвлөл нь Авлигатай тэмцэх газрөөс өгсөн зөвлөмж, чиглэлийн дагуу тус аймгийн ГХУСАЗСЗ-ийн дэргэд ажиллах бөгөөд зөвлөлийн гишүүд эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, олон нийтийн дунд хүлээн зөвөөрөгдсөн, төрийн албанд ажиладаггүй байх ёстой аж.

Х.Эрдэнэбулган 

Холбоотой мэдээ