Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сарын аян явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-19 14:54:14

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ГХУССЗ-өөс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аяныг энэ сарын 14-нөөс ирэх сарын 14-ний өдөр хүртэл зарлан зохион байгуулж байна.

Энэхүү аяны хүрээнд Сүхбаатар сумын нутаг дэвсгэлрт үйл ажиллагаагаа явуулж байгаа төр төсвийн байгуулагууд, аж ахуйн нэгжүүд, айл өрх, иргэдээс хот суурин газрын нийтийн эзэмшлийн зам талбай, орчныхоо цасыг цэвэрлэх, хальтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг зөв оновчтой тасралтгүй зохион байгуулахыг уриалжээ.

Мөн аяны хүрээнд Сүхбаатар сумын 8 багийн иргэдээс өөрсдийн санаачилгаар ЕББДсургуулиудад хуваарилан насанд хүрээгүй иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулж, хууль сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах аж. Энэхүү ажлын хүрээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилсан сэргийлэх, зам тээврийн ослоос сэргийлэх сургалт сурталчилгаа явуулах. Мөн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тоглоомын газруудаар үзлэг шалгалт хийх, гэр орон сууц, ахуйн хүрээнд танхайрах, бусдын бие махбодид гэмтэл учруулах зэрэг хэрэг зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлуудыг хийх ажээ. Тус арга хэмжээнд Сүхбаатар сумын 8 багийн иргэд, багийн ИНХ-ын дарга нар, багийн Засаг дарга нар, сургуулийн нийгмийн ажилтнууд, багийн нийгмийн ажилтууд, багийн хэсгийн байцаагч нар, Цагдаагийн газрын хүүхдийн байцаагч нар хамтран зохион явуулах аж.

Сарын аяны ажлыг дүгнэхдээ сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн идэвхи санаачлагатай оролцсон иргэд, байгууллагуудад байр эзлүүлэн тодорхой мөнгөн урамшуулал олгох ажээ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ