Орчны цасаа цэвэрлээгүй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцална

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-18 17:57:28

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнөөдөр НМХГ-тай хамтран дүүрэг, хороодод ажилладаг 150 гаруй олон нийтийн байцаагчид энэ сарын 25 хүртэл үргэлжлэх хүйтрэлтийн үеэр ажиллах чиглэл өглөө.

Аж ахуйн нэгжүүд ойр орчныхоо 50 метр талбайн цасыг цэвэрлэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов. Үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийг бүртгэн хариуцлага тооцох аж. Тухайлбал, НЗДТГ-аас олгож буй “Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх гэрчилгээ”-г түдгэлзүүлэх, хүчингүй болгох, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, газар эзэмших эрхийг цуцлах аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ