Гэмт хэрэг өнгөрсөн оны энэ үеийнхээс 8 хувиар өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 22:30:52

Дундговь  аймгийн нутаг дэвсгэрт өнгөрсөн 9 сарын хугацаанд нийт 200 гаруй хэрэг бүртгэгдэж, урьд оны энэ үеийнхтэй жишихэд 8 хувиар өссөн мэдээллийг аймгийн Цагдаагийн газраас өглөө.

Гэмт хэрэг өсөхөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 42 хувиар, залилангийн хэрэг 2.3 дахин өссөн нь нөлөөлжээ.

Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг дотор хулгайн хэрэг 36, бусдын бие махбодид гэмтэл учруулсан хэрэг 28, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 13 хувийг эзэлж байгаа нь бусад хэргээс хамгийн өндөр хувьтай нь болж байгаа бөгөөд гэмт хэргийн 25 хувийг согтуугаар үйлджээ.

18 ба түүнээс дээш насны 10 мянган хүнд ногдох гэмт хэрэг 69 гэж тооцоход Дэлгэрцогт, Сайнцагаан, Говь- Угтаал, Цагаандэлгэр суманд үүнээс ахиу буюу 74- 158 байна.

Гэмт хэргийн улмаас иргэдэд 560 гаруй сая төгрөгийн хохирол учирч, үүний 65 хувийг нөхөн төлүүлжээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ