Коллежийн оюутнуудад стандартын талаар мэдлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-11-17 18:05:12

Дэлхийн Чанарын өдөр болон "Үндэсний Чанарын 7 хоног"-ийг угтсан ажлын хүрээнд Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс Улаангом политехник коллежийн оюутан сурагчдад сургалт явуулжээ.

Энэхүү сургалтад тус коллежийн Хоол үйлдвэрлэлийн 2 дугаар ангийн оюутнууд хамрагдсан байна. Энэ үеэр тус хэлтсийн үйл ажиллагааг танилцуулж, стандартын тухай болон "Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, Хоолны газрын ангилал, зэрэглэл", Ерөнхий шаардлага MNS 4946: 2005 стандартаар сургалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Оюутан сурагчид мэргэжлийнхээ дагуу ялангуяа хоолны газрын ангилал, зэрэглэлийн талаарх мэдээллийг илүүтэй сонирхож, зарим зүйлийг асууж тодруулсан байна.

Дэлхийн Чанарын өдрөөр аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн баталгаажуулалтын шинжээч И.Бат-Эрдэнэ, Х.Лхагвасүрэн, улсын шалгагч Н.Эрдэнэбилэг, нягтлан бодогч Н.Дуламжав, үйлчлэгч Б.Цэцэгмаа нар Монгол Улсын баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн Хүндэт тэмдгээр шагнагдсан байна.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ