Сумын шатрын аваргыг шалгаруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Улаангом сумын ИТХ-ын Тэргүүлэгчид энэ сарын 16-нд хуралдаж зарим асуудлыг шийдвэрлэсэн байна.
Сумын амьжиргааг дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн баталжээ. Мөн Улаангом сумын Засаг даргын орлогчоор сумын ИТХ-ын төлөөлөгч Дамдинсүрэнгийн Бэгзжавыг сонгосон байна. Тэрчлэн, Шинэ Үндсэн хууль батлагдсаны өдөрт зориулсан сумын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг энэ сарын 19-20-ны өдрүүдэд Улаангом сумын Хурлын зааланд зохион явуулах шийдвэр гаргажээ.
Тэмцээнд оролцогчид нь сүүлийн хоёр жилийн хугацаанд Монголын шатрын холбооноос зарласан рейтинг нь 2000-аас дээш гараагүй байх, шатрын спортын цолгүй байх, 18-аас дээш насны Улаангом сумын иргэн байх гэсэн шалгууруудыг хангасан байх ёстой аж. Тэмцээнийг аймгийн Шатрын холбоо, “Уран сэтгэмж” шатрын клубтай хамтран зохион байгуулах юм байна.
Сумын шатрын аваргад тэргүүлсэн хүмүүс ирэх сард аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох бөгөөд аймагт тэргүүлсэн хүмүүс нь Үндсэн хуулийн өдрийн өмнөхөн болох Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох аж.
Б.Батхүү