Нэгдсэн эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн хороо ажил үйлсээрээ шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-11-17 14:29:17

Завханы Нэгдсэн эмнэлэгийн ҮЭ-ийн хороо шилдэг хороогоор шалгарчээ.

МҮЭ-ийн холбоо жил бүр анхан шатны үйлдвэрчиний эвлэлийн хороодоос шилдгийн шилдгийг шалгаруулдаг уламжлалтай. Тус шийдвэр нь МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн “Тэргүүний байгууллага шалгаруулах тухай” 2012 оны 38 дугаар тогтоолын 3 дахь заалтад үндэслэн, гишүүн байгууллагуудын шийдвэр гаргах эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу шалгаруулдаг байна. Энэ жилийн хувьд Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн хороо ажил үйлсээрээ шалгарч батламжийн эзэд болжээ.

Шилдгийн шилдэг хорооны шагналыг аймгийн үйлдвэрчиний эвлэлийн хорооны дэд дарга Д.Ганбаатар болон тэргүүлэгч гишүүн Ж.Юнрэндорж нар гардуулан өглөө. З

авханы Нэгдсэн эмнэлэг ҮЭ-ийн гишүүд, хөдөлмөрчдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнгөрсөн жил гэхэд 12 асуудлыг шийдвэрлэж эмч, эмнэлгийн ажилчдыг мэргэжил дээшлүүлэх шат дараалсан сургалтуудад хамруулжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ