Б.Бат-Эрдэнэ өсвөрийн аваргын тэмцээнд дөрөв дэх удаагаа түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-16 23:57:58

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул, аймгийн начин Б.Бат-Эрдэнэ өнгөрөгч амралтын өдрөөр Дархан- Уул аймагт болсон үндэсний бөхийн залуучуудын улсын аварга шалгaруулах тэмцээнд түрүүлэв.

Тэрээр өмнө нь үндэсний бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд 3 жил дараалан түрүү бөхөөр тодорч байсан бөгөөд энэ жилийнхтэй нийлээд улсын аварга шалгаруулах тэмцээнд 4  удаа түрүүлж ховор амжилтын эзэн боллоо.

Дорноговь аймгаас сүүлийн үед тодрон гарч байгаа  энэхүү залуу хүчтэн  Дорноговь аймгийнхаа наадамд тав даван шөвгөрч аймгийн начин цолны болзол, тойргийн барилдаанд барилдаж аймгийн заан цолны  болзол тус тус хангаж байжээ.

Түүний дөрвөн жил улсад түрүүлсэн ховор амжилтыг үнэлж Дорноговь аймгийн “Хутагтын хүчтэн” дэмжээнээс нэг сая төгрөгөөр шагнаж,бүтэн жил хүчний бэлтгэл үнэ төлбөргүй хийх эрхээр  урамшуулав.       

  Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ