Аврагчид 8 цаг ажиллаж Цэнгэл нуурт цөмөрсөн автомашиныг гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-11-16 15:27:33

Хөсвгөл аймгийнТүнэл сумын 2-р багийн Цэнгэл нуурт цөмөрсөн ЗИЛ-130 авто машиныг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх салбарын дарга, ахлах дэслэгч Н.Мягмарсүрэнгээр ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 8 цаг ажиллаж нуурт цөмөрсөн автомашиныг бүрэн бүтэн татаж гаргажээ.

Цас их орж нуурын орчим битүү цасаар хучигдсан зам харгуй байхгүй болсон учраас өвөлжөөнөөсөө өвс татахаар явж байсан машин нуурт цөмөрч дотор нь явсан 3 иргэн өөрснөө гарч амжжээ. Цэнгэл нуур нь 25-30 метрийн гүн бөгөөд автомашин 4 метрийн гүнд цөмрөн орсон байна.

Автомашиныг ОБГ-ын дэд ахлагч Н.Батсайхан нуурт шумбан орж автомашинд холболт хийж татан гаргасан байна.  Энэ үед нуурын мөс 15 орчим см хөлдсөн байдалтай байсан гэдгийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх салбарын дарга, ахлах дэслэгч Н.Мягмарсүрэн мэдээллээ.

 Б.Гантуяа 

Холбоотой мэдээ