Монгол Улс Хятадын нийт нүүрсний импортын 11 хувийг бүрдүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-11-16 13:08:22

Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин өссөн сайн мэдээ байна.

Тодруулбал нэг тонн нүүрсний үнэ 103.7 ам.долларт хүрээд байна. 2011 онд манай улсын нүүрсний экспорт нэмэгдэж тухайн ондоо 2.3 тэрбум ам.доллар буюу нийт экспортын 47 хувийг эзэлж, улмаар эдийн засгийн өсөлт 17.3 хувьд хүрсэн. Манай нүүрсний зах зээлийн гол хэрэглэгч нь  БНХАУ юм.  2011 онд урд хөршийн гаднаас импортлосон нүүрсний нийт хэмжээний  26 хувийг Монгол Улс бүрдүүлж бусад орнуудыг тэргүүлж байжээ. Харин энэ оны 9 дүгээр сарын байдлаар Хятадад гадны орнуудын нийт нийлүүлсэн нүүрсний 11 хувийг манай улс бүрдүүлсэн үзүүлэлт гарчээ.

Тоон мэдээллийг хүргэе.


 Манай улсын эдийн засгийн гол бүрдүүлэгч нь зэсийн экспорт юм. Цэвэршүүлсэн зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 20 хувиар нэмэгдэж, нэг тонн зэсийн үнэ Лондонгийн металлын бирж дээр 5900 ам.долларт хүрээд байна.

 

 Б.Заяа

Холбоотой мэдээ