3х3 сагсан бөмбөгийн ДОАШТ-д манай баг оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-11-16 12:06:37

Дэлхийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн БНХАУ-ын Шиамен хотноо 2016 оны 11 дүгээр сарын 19-24-нд болно.

Энэхүү тэмцээнд таван тивийн шилдэг 32 эрэгтэй, эмэгтэй багууд өрсөлдөх бөгөөд Монголын баг тамирчид оролцох юм. Тэмцээнд оролцох эрхээ манай улсын баг БНХАУ-ын Мүгдэн хотноо 2015 онд болсон тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон мөнгөн медаль хүртсэн амжилтаараа авсан байна.

ДОАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд Ази тивийн 2015 оны аваргын 3х3 тэмцээний мөнгөн медальт А.Гансүх, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат нарын тамирчид оролцох юм. Багийн дасгалжуулагчаар С.Тулга, ахлагчаар Мон-Алтиус БТДС-ийн захирал М.Өсөхбаяр ажиллахаар болжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ