Өмнөд Солонгосын “Tous Les Jours” бэйкэрийн сүлжээ Монголд салбараа нээв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-11-15 16:01:37

СӨҮЛ. /koreaherald/. Өмнөд Солонгосын бялуу, талх, нарийн боов үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Tous Les Jours” компани Монголд анхны хоёр салбараа нээлээ. Өмнөд Солонгосын ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани Монголын зах зээлд нэвтэрч байгаа анхны тохиолдол нь энэ гэж тус компани мягмар гарагт мэдэгдлээ.

Хоёр шинэ салбар нь Монголын нийслэл Улаанбаатар хотод саяхан нээгдсэн байна.

Тус компанийн мэдэгдсэнээр, нээлтийн өдөр эхний салбараар 2000 гаруй хүн үйлчлүүлснээр 10 сая гаруй вон буву 8550 долларын борлуулалт хийжээ.

“Tous Les Jours” нь одоогоор Хятад, АНУ, Вьетнам, Индонез, Камбож, Филиппин, Малайз болон Монгол гэсэн найман улсад 270 гаруй салбартай байна.
 

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ