Н.Назарбаевын хөрөг бүхий мөнгөн дэвсгэртийг удахгүй гүйлгээнд гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-11-15 14:54:19

АСТАНА. /KAZINFORM/. Өнөөдөр Астана хотноо  болсон “Казахстаны тусгаар тогтнолын 25 жилийн ой: Үндэсний мөнгөн тэмдэгт” сэдэвт хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын хөрөг зураг бүхий 10 мянган тенгийн шинэ мөнгөн дэвсгэртийг танилцуулжээ.

БНКазУ-ын Төв банкны дарга Данияр Акишев хэлэхдээ “улс орны хөгжил цэцэглэлтэнд ихээхэн хувь нэмэр оруулсан хүний хөрөг зураг бүхий мөнгөн дэвсгэрт гаргах нь шинэ санаа биш юм. Их Британийн төрийн зүтгэлтэн Уинстон Черчилль, Туркийн анхны Ерөнхийлөгч Ататурк, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч агсан Нельсон Мандела нарын хөрөг зураг мөнгөн дэвсгэрт дээр байдаг. Үүний нэгэн адил Н.Назарбаевын хөрөг зураг бүхий мөнгөн дэвсгэртийг манай улс гаргах гэж байна” гэв.

Энэхүү шинэ мөнгөн дэвсгэртийг Казахстаны “Анхны ерөнхиийлөгчийн өдөр” буюу 12 дугаар сарын 1-нд гүйлгээнд гаргах ажээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ