Сагсай сум нэгдсэн халаалт нэгээр нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-14 16:55:28

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын төв нэгдсэн халаалттай боллоо.

Ингэснээр эхний ээлжинд сумын ЗДТГ, хүүхдийн цэцэрлэг, сургуулийн хичээлийн болон дотуур байр дулааны шугаманд холбогдон ялангуяа дотуур байрны хүүхдүүд тухтай амьдардаг болсон ч галч найман хүн ажилгүй болсон байна. Халаалтын зуухны яндан хоёр шүүлтүүртэй болсноор байгаль орчинд халгүй. «Каде» компани уг халаалтын байгууламжийг 670 сая төгрөгөөр босгосон бөгөөд цаашид айлуудыг холбох боломжтой болсон байна. Ингээд Улаанхус, Дэлүүний дараа тус аймагт Сагсай сум нэгдсэн халаалттай болов.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ