Сүү байнга гашлаад байх болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар баг Зүүнбаян тосгоны малчин Д.Норсүрэнгийнх Баруун баян хэмээх газарт нутаглаж байна.
Малчин Д.Норсүрэн гуай хэлэхдээ “Үхрийнхээ сүүгээр цай сүлэхэд гашилдаг боллоо. Аль эрт халуун намраас л эхлэн ийм зүйл ажиглагддаг болсон. Одоо ч хэвээрээ байна. Аймгийн МХГ, ХААГ-т хэл мэдээ дуулгахад шинжилгээ авсан. Албаныхан хүнд металл илэрсэн байна. Худгийн ундарга дээр хүнд металлын шүүлтүүр тавих шаардлагатай гэсэн мэдээлэл өгсөн. Одоо яахаа мэдэхээ байчихаад сууж байна” гэлээ. Түүний хэлж буйгаар энэ нь уран олборлолтоос үүдсэн байж болзошгүй аж.
Х.Эрдэнэбулган