Хамгийн их орлогыг 7 дугаар сард оруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймаг дахь Монголбанкны салбарын захирал Б.Батнасан орон нутгийн хэвлэл мэдээллийн хамт олны хүлээн авч уулзаж Монголбанкны бодлого үйл ажиллагаа, энэ онд банкны салбаруудад олгосон, хүлээн авсан мөнгөний тухай мэдээллийг өглөө. Энэ оны эхний 9 сарын байдлаар банкнуудаас нийт 46,0 тэрбум төгрөг орсноос хамгийн их орлоготой сар 7 сар байсан гэнэ.
Энэ нь Хөвсгөл аймагт ирдэг жуулчдын урсгалтай холбоотой бөгөөд 7 сарын 19-31 өдрийн хооронд нийт 10,9 тэрбум төгрөг Монголбанкны салбарт тушаагдсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 557,7 сай төгрөгөөр буюу 5,4 хувиар өссөн байна. Оны эхний 9 сард Монгол банкнаас банкуудад нийт 56,3 тэрбум төгрөг олгосноос 4-р сард буюу ноолуур гарах үеэр хамгийн их буюу 19,2 тэрбум төгрөг олгожээ. Энэ нь бусад саруудынхаас 3-6 дахин их мөнгө гарсан үзүүлэлт гэнэ. Мөн 2014 банкуудад 61,7 тэрбум төгрөг 2015 онд 54,7 тэрбум төгрөг олгож байсан бол энэ оны эхний 9 сарын байдлаар 56,3 тэрбум төгрөг олгосон байна.
Өөрөөр хэлбэл 2015 онтой харьцуулахад олгосон мөнгөний хэмжээ өссөн нь ноолуурын үнэ өндөр байсан, мөн иргэдэд Эрдэнэс тавантолгойн хувьцааны мөнгө олгосонтой холбоотойгоор олгосон мөнгөний хэмжээ өссөн гэдгийг танилцуулж байлаа.
Б.Гантуяа