Завханы 12 сумын Засаг дарга батламжаа гардлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-11-12 01:22:01

Завхан аймгийн 12 сумын Засаг дарга батламжаа гардан авлаа.

Ирэх дөрвөн жил сум орон нутгийнхаа хөгжлийг тодорхойлох сумдын Засаг дарга нар томилогдсоор байна. Орон нутгийн сонгуулиар ард иргэд өөрсдийгөө төрд төлөөлөх хамгийн анхан шатны гүүр болох сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөө сонгосон. Тэгвэл иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаа зохион байгуулж  төлөөлөгчдийн олонхийн санал авсан 12 сумын Засаг даргыг аймгийн Засаг дарга Д.Батсайхан батламжиллаа. Тухайлбал Тэлмэн сумын Засаг даргаар Ү.Батчулуун, Баянтэс сумын Засаг даргаар Д.Доржсэмбэ, Отгон сумын Засаг даргаар Ж.Амгаланбаяр, Нөмрөг сумын Засаг даргаар Н.Түмэндорж, Түдэвтэй сумын Засаг даргаар Н.Дамдинбазар, Асгат сумын Засаг даргаар Н.Анхбаяр, Баянхайрхан сумын Засаг даргаар С.Алтанцэцэг, Яруу сумын Засаг даргаар Д.Мөнхтөр, Их-Уул сумын Засаг даргаар М.Гансүх, Дөрвөлжин сумын Засаг даргаар Ч.Батдөл, Улиастай сумын Засаг даргаар Б.Эрдэнэбаатар, Тэс сумын Засаг даргаар Д.Нямсамбуу нар тус тус томилогдсон байна. Аймгийн Засаг дарга Д.Батсайхан батламж гардуулах үеэр шинэ Засаг дарга нарт хувийн эрх ашгаа хойш тавьж, ард түмнийхээ эрх ашиг, аймаг сумынхаа хөгжлийн төлөө чин сэтгэлээсээ ажиллахыг хүслээ.

Дашрамд Отгон сумын Засаг дарга Ж.Амгаланбаяр нь өнгөрсөн дөрвөн жил сумын Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд ирэх дөрвөн жил мөн улиран ажиллахаар болж иргэдийнхээ итгэлийг хүлээжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ