Хонины цэцэг өвчин мөн эсэхийг шалгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-11 15:20:28
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Засаг даргын А/595 тоот захирамжаар ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга, ХХААГ, ОБГ, МХ-ын газар, Тагнуулын Хэлтэс, УЦЦОШГ-аар ахлуулсан ХХААГ-ын мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгүүд томилогдон вакцинжуулалт явагдаж байгаа найман суманд тав хоногийн хугацаатай хяналт шинжилгээ үнэлгээ хийж ажилласан байна.

Тэд найман сумын 925 өрхөөр орж тарилгын явц байдал болон гүйцэтгэл өрхийн малын эрүүл мэндийн дэвтрийн хөтлөлт болон МАА-н өвөлжилтийн байдалтай танилцаж үнэлэлт дүгнэлт өгсөн байна.

Дээрх сумдад ажлын 41 хэсэгт сумаас малын их эмч 29, бага эмч 25, туслах ажилтан нийлсэн 82 хүн малын тарилгын ажлыг үр дүнтэй явуулж дууссан гэдгийг Мал эмнэлгийн хэлтсийн зүгээс онцолж байлаа. Ажлын хэсгийн дүгнэлтээр сумдад  вакцинжуулалтын ажил хэвийн явагдаж дууссан байна.

Дашрамд дурдахад, саяхан Жаргалант суманд малын гоц халдварт хонины цэцэг өвчин илэрсэн гэх мэдээллийг албаныхан үгүйсгэсэн бөгөөд одоо лабораторийн шинжилгээгээр шалгагдаж байгаа юм байна.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ