Шилэн дансны хөтлөлтөөр асуулга тавьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-11-11 10:43:52

УИХ-ын гишүүн З.Нарантуяагаас Ерөнхий сайдад хандаж асуулга тавьжээ.

Тэрбээр Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар одоогийн нөхцөл байдал, шилэн данс хөтөлдөг хэдэн төрийн байгууллага, төсөв захирагч байгаа талаар, үүнтэй холбоотой хийгдэж буй ажлууд болоод цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулсан байна.
 

Шилээн дансны тухай хуулийг манай улс 2015 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн мөрдөж буй. Төрийн бүх шатны төсвийн 5000 гаруй төсөв захирагч, төрийн болон орон нутгийн оролцоотой үйлдвэр компани зэрэг 360 аж ахуй нэгжээс гадна 5 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээг шилэн дансанд мэдүүлэх үүрэгтэй. Сүүлийн үед шилэн дансны хөтлөлтийг мөрдөхгүй байна гэх яриатай холбоотой З.Нарантуяа гишүүн асуулгыг тавьжээ.

Б.Туул

Холбоотой мэдээ