“Хүүхэд бүрийн хөгжлийн төлөө хамтдаа” зүтгэсэн хүмүүст талархал гардууллаа

Орон нутагт | Сэлэнгэ
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 13:14:09

Сэлэнгэ аймгийн БСГ-аас санаачлан Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд сэтгэл зүтгэл гарган бусдыг манлайлан амжилттай сайн ажиллаж, боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулан “Хүүхэд бүрийн хөгжлийн төлөө хамтдаа” зүтгэсэн багш, ажилтан,эцэг эх, хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагуудыг шалгаруулан урамшууллаа.

Ийнхүү “Хүүхэд бүрийн хөгжлийн төлөө хамтдаа” зүтгэсэн дараах байгууллага, иргэдэд аймгийн БСГ-ын “Талархал”-ыг гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр буюу энэ сарын 8-ны өдөр аймгийн БСГ-т боллоо. Үүнд Алтанбулаг сумын ЗДТГ, аймгийн Цагдаагийн газар, Улаан загалмай Сэлэнгэ аймаг дахь салбар хороо, Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын “Сэлэнгэ” орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Баянгол сум дахь хувийн хэвшлийн “Бүжинхэн” цэцэрлэгийг үүсгэн байгуулагч А.Бадамцэцэг, Сүхбаатар сумын 5 дугаар багийн иргэн С.Сарантуяа, Мандал сумын Хэрх тосгоны ЕБС-ийн төгсөгч Ч.Чинбат, Сүхбаатар сумын Улсын тэргүүний 4-р цэцэрлэгийн багш Д.Насанжаргал, Сайхан сумын Хөтөл хотын 11-р цэцэрлэгийн багш С.Наранцацрал, Мандал сумын Улсын тэргүүний “Нархан” 5-р цэцэрлэгийн арга зүйч Г.Гэрэлмаа, Сүхбаатар сумын Улсын тэргүүний 1-р сургуулийн бага ангийн сургалтын менежер Г.Баярмаа, Мандал сумын Хэрх ЕБС-ийн бага ангийн сургалтын менежер Ш.Цэцгээ, Жавхлант сумын ЕБС-ийн бага ангийн сургалтын менежер А.Оюунтуяа, Сүхбаатар сумын 3-р сургуулийн бага ангийн сургалтын менежер Т.Гэрэлтзаяа, Сүхбаатар сумын Улсын тэргүүний 4-р сургуулийн бага ангийн багш Д.Хишигсүрэн, Шаамар сумын ЕБС-ийн бага ангийн багш Б.Март, Сүхбаатар сумын Улсын тэргүүний 2-р сургуулийн бага ангийн багш Б.Уранчимэг, Мандал сумын 3-р сургуулийн биеийн тамирын багш Ж.Мөнхбаяр, Сүхбаатар сумын 6-р сургуулийн технологийн багш Б.Азжаргал, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн хөгжмийн багш Б.Амарсайхан нарын хүмүүсийн хичээл зүтгэлийг аймгийн засаг дарга өндрөөр үнэлэн ийнхүү “Талархал” хадгалууллаа.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ