Сүхбаатар сумын өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Сүхбаатар суманд өвөлжилтийн бэтгэл ажил 95 гаруй хувьтай хангагдажээ. Аймгийн засаг даргын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах захирамжийн дагуу, сумын засаг даргын албан даалгаварын дагуу ажлын хэсэг гарч ажилласан байна.
Сүхбаатар сумын хувьд бүх албан байгууллага, ААН-үүд нь нэгдсэн халаалтын системд холбогдсон. Эдгээр газруудад халаалтын шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг бүрэн хийж дуусгажээ. Харин сумын Соёлын төвийн хоёр заал нь халаалалтанд холбоогүй, өвлийн цагт үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан бол үүнийг Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр шийдвэрлэж нэгдсэн халаалтанд холбожээ. "Сумын халаалт, дулааны асуудлыг хариуцдаг Хайлааст голомт ОНӨҮГ-ын хувьд мөн хувийн бэлтгэлээ хангасан. Одоогоор 15-20 хоногийн өвсний нөөцтэй байна. Хайлааст голомт ОНӨҮГ нь нүүрсээ сумынхаа Дөхөмийн уурхрайгаас татан авчирдаг. Гэхдээ өвлийн гарч болзошгүй эрсдлээс урьчилан сэргийлэх үүднээс Тал булгийн нүүрсний уурхайтай давхар гэрээг байгуулсан" хэмээн сумын засаг даргын орлогч И.Батсүх хэллээ.
Сүхбаатар сумын нутаг дэвсгэр дээр энэ өвөл 400 мянга гаруй мал өвөлжих юм байна. малчдын хувьд өөр тийш явж нутаглахгүй, сум дотроо, баг хоорондоо нутаглахаар болжээ. одоогоор тус сумын малчид өөрсдийн хүчээр 700 гаруй тонн өвс бэлтгэн авсан байна. харин сумын тухайд 8000-9000 боодол өвсийг фондондоо нөөцлөх ёстойгоос 3000 гаруй боодлын татан байршуулсан, бусад өвсийг татахад бэлэн болгожээ.
Сүхбаатар сум нь 997 өрхийн 3200 орчим хүн амтай.
Т. Одончимэг