МЗХ-ны энэ сарын ажил "Дугуйн парад"-аар эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-11-09 11:13:39

Монголын Залуучуудын холбоо /МЗХ/-ноос энэ сард хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргалаа.

Тухайлбал, салбар нэгжүүдээ нэгтгэх, уялдаа холбоог сайжруулах, дэргэдэх клубүүдээ идэвхжүүлж элсэлт авахаас гадна уламжлалт үйл ажиллагаанууд болох Унадаг дугуйн парад, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, Залуу хүн цуврал лекц зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар тогтжээ.

Түүнчлэн оны залуу шалгаруулах “Next stop” харшийн наадам, оны тэргүүний залуу багш шалгаруулах “Оюунлаг үйлстэн”, оны тэргүүний оюутан шалгаруулах “Алма Матер”, оны тэргүүний залуу эмч шалгаруулах “Алтан гарт эмч” зэрэг ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.

Тус холбооны энэ сарын эхний ажил Унадаг дугуйн парад байх гэнэ. Дугуйн парад энэ сарын 13-14-ний өдрүүдэд болох юм.

Б.Туул

Холбоотой мэдээ