Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд 08.30-17.30 цагт ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-08 14:19:03

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт орж, 08.30-17.30 цагт ажиллаж эхэллээ.

Анх Дүнжингарав худалдааны төвд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв 08.00-20.00 цаг хүртэл ажлладаг байсан. Одоо Мишээл болон Драгон төвд салбараа нээсэн тул төвийн үйл ажиллагааны ачааллыг жигдрүүлэх зорилгоор НЗД С.Батболд цагийн хуваарийг өөрчлөх А/709 захирамж гаргасан байна. Мөн захирамжид Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд байгаа сул талбайг түрээслэн орлого бүрдүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ