ШШГЕГ-ын дэд дарга нарыг томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-08 12:48:50

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар хурандаа Ц.Амгаланбаяр томилогдсоноос хойш дэд дарга нарыг томилоогүй байсан. Тэгвэл өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар шинэ томилгоо хийсэн байна.

Тус газрын дэд даргаар ажиллаж байсан хурандаа Г.Туулхүүг Тогтоол гүйцэтгэх ажиллагаа хариуцсан дэд дарга болгосон бол Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан дэд даргаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан, цагдаагийн хурандаа Ж.Батсайханыг томилжээ. Мөн  ШШГЕГ-ын Захиргаа удирдлагын газрын даргаар, хурандаа М.Алтан-Очир, Хорих ял эдлүүлэх газрын даргаар хурандаа П.Хосбаяр, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газрын даргаар хурандаа Х.Ариунболд нарыг томилжээ. Санхүү, хангамжийн газрын даргаар хошууч Я.Ган-Эрдэнийг томилсон байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ