Хятадад анхны хөвөгч АЦС-ын барилгын ажил эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН. /Sputnik/. Уг атомын цахилгаан станцыг барих ажлыг Хятадын Үндэсний цөмийн корпораци гүйцэтгэнэ гэж өдөр тутмын “Daily Economic News” сонинд мэдээлжээ.
Хөвөгч АЦС нь АСПР50С реактортай байх бөгөөд тус станцын байршлын талаар тодорхой мэдээлээгүй байна. 4 дүгээр сард Хятадын Үндэсний цөмийн корпорацийн тэргүүн Сун Кин ярихдаа, анхны хөвөгч АЦС-ын барилгын ажил 2016 оны сүүлчээр эхлэх бөгөөд 2019 онд тус станцыг ашиглалтад оруулна хэмээн мэдэгдэж байсан билээ.
Ийм төрлийн станцыг барих зардал ойролцоогоор 461 сая доллар байдаг аж. Одоогоор Хятадад нийт 28 гегабайтын хүчин чадал бүхий 30 АЦС ажиллаж байгаагаас гадна 24 станцыг шинээр барьж байна.
Х.Сарнай