АРХАНГАЙ: 17 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг эхлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-06-12 11:40:19

Эрдэнэбулган, 2025 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цэнхэр, Төвшрүүлэх, Хотонт, Булган сумын ойн сангийн 17 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг Улаанбаатар хотын “Гранд форест” ХХК хийхээр ажлаа 6 дугаар сарын 9-ний өдөр эхлүүлжээ.


Тус компани нь авиа микробиологийн буюу онгоцоор агаараас шүрших аргаар Якобсоны төөлүүрч болон Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэртэй тэмцэх ажлыг хийж байна.


Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг мод ургах үеэс эхлэн хийдэг байна. Тэмцэх ажлыг хийсний дараа 14-21 хоногийн дараа моддын өнгө засарч, хэвэндээ ордог байна.  


Дээрх дөрвөн сумын ойд энэ сарын 9-20-ны хооронд хийж дуусгана. Ихтамир, Чулуут, Өндөр-Улаан, Тариат суманд хийх тэмцлийн ажлыг 7 дугаар сарын 1-нээс эхлүүлэх юм.


Холбоотой мэдээ