МУГБ Ж.Нямжавыг “Хөвсгөлийн хүндэт тэмдэг”-ээр шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-11-06 23:01:54

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул Монгол Улсын гавъяат багш  Жигжидийн Нямжавыг математикийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, сурагчдын математик сэтгэхүйг хөгжүүлэх талаар боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг аймгийн Засаг дарга Л.Ганболд гардуулж баяр хүргэлээ.

Тэрээр 1972 онд хоймор нутагтаа ирж ажлын гараагаа эхэлснээс хойш боловсролын салбарт 40 гаруй  жил ажиллаж гавъяаныхаа амралтанд гарсан боловч одоо хүртэл орон нутагтаа шавь нартаа зөвлөгөө сургалтыг өгч байгаа юм. Түүний зааж сургасан сурагчдаас олон улсын математикийн олимпиадад 2 сурагч оролцож нэг нь хүрэл, нөгөө нь тусгай байранд шалгарч, 6 сурагч математикийн олимпиадын аварга, 5 сурагч мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ.

Ж.Нямжав математикийн сургалтын чанарыг сайжруулах, сурагчдын сэтгэн бодох математик сэтгэхүйг хөгжүүлэх талаар 10 гаруй ном товхимол, сурах бичиг бичиж хэвлүүлсэн, улсын хэмжээнд арга туршлага нь дэлгэрсэн Монголын математикийн нэртэй заах аргач  нарын нэг ажээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ