СЭЛЭНГЭ: Хурдан киоск машиныг сумдад байршууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн 17 суманд хурдан
киоск машиныг хүлээлгэн өглөө.
Энэхүү цахим үйлчилгээний хурдан
киоск машин нь төрийн байгууллагын 35 нэр төрлийн 103 үйлчилгээ, хувийн
хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээг үзүүлэх юм.
Дээрх машиныг Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын
дарга Ө.Сувдаа тэргүүтэй сум орон нутгийн удирдлагуудад Аж үйлдвэр, эрдэс
баялгийн сайд Ц.Туваан, УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны
дарга Д.Батбаяр, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд нар
хүлээлгэн өглөө.