БУЛГАН: Аймгийн хэмжээнд 228 ээж "Алдарт эх"-ийн одон хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн зарлигаар Булган аймгийн хэмжээнд 228 ээж "Алдарт эх"-ийн одон хүртлээ.
Үүнээс 33 ээж “Алдарт эх”-ийн I зэргийн одон, 195 ээж “Алдарт эх”-ийн II зэргийн одон тус тус хүртсэн байна.
Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Ж.Ганболд, аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Булган сумын ИТХ-ын дарга Л.Ганзориг, Булган сумын Засаг дарга Д.Бямбажаргал нар гардууллаа.
“Алдарт эх”-ийн одонгоор энгэрээ мялаасан ээжүүдэд гэр бүл, үр хүүхэд, хамт олон ахан дүүс, найз нөхөд нь эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.