ХӨВСГӨЛ: Соёмбо цогцолбор хүртэл явган хүний зам, дугуйн гүүрэн байгууламж барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-05-30 17:05:00

Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Мөрөн сумаас Соёмбо цогцолбор хүртэл явган хүний зам, дугуйн гүүрэн байгууламж барьж байгаа бөгөөд ирэх намар ашиглалтад оруулна.


Соёмбо цогцолборыг зорин ирж чөлөөт цагаа өнгөрөөх дуртай болсон иргэд, хүүхэд залуус, аялагч жуулчдыг явганаар болон дугуйгаар зорчих аюулгүй, ая тухтай орчныг бүрдүүлэх, хөдөлгөөн дутлаас сэргийлэх зорилгоор унадаг дугуйн гүүрэн байгууламжийг байгуулж байгаа билээ.


Явган хүний зам, гүүрэн байгууламжийн угсралтын ажлын гүйцэтгэл 60 хувьтай байна.


Гэрэлтүүлгийн хувьд 35/04 кВт-ын 250 кват хүчин чадалтай дэд станцын угсралт, суурилуулалтыг хийж, гүүр хүртэлх кабель шугам татаж байна.


Гүүрийн угсралт дуусмагц 56 ширхэг гэрэл суурилуулах бөгөөд намар байгууламжийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.


Соёмбо цогцолбор хүртэлх 3 км урттай явган хүний зам болон дугуйн замын гүүрэн байгууламж, гэрэлтүүлгийн ажлыг "Актив энержи зоне" ХХК, "Нано дизель трейд" ХХК гүйцэтгэж байна.

 

 

Холбоотой мэдээ