СЭЛЭНГЭ: "Анар-Орд" ХХК эрдэнэ шиш тариалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-30 10:03:19

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сант суманд үйл ажиллагаа явуулдаг Ч.Мөнхтамир захиралтай 2024 оны “Монгол Улсын аварга тариаланч хамт олон" "Анар-Орд" ХХК эрдэнэ шиш тариалж байна.

 

Тус компани 550 га газарт эрдэнэ шиш тарьж, 340 га-д дуслын усалгааны системыг суурилуулах ажил хийж байна.

 

Энэ нь манай улсын газар тариалангийн салбарт хийж буй хамгийн их га талбайг хамарсан дуслын усалгааны систем гэдгээрээ онцлог юм.

 

Тус компанийн эрдэнэ шишийн тариалалтыг БНХАУ-ын Харбин хотын 2 агрономич нь хариуцан ажиллаж байна.

 

"Анар-Орд" ХХК 2024 оноос эхлэн эрдэнэ шишийн тариалан эрхэлж, дотоодын тэжээлийн хэрэгцээг хангахад хувь нэмрээ оруулж байгаа юм.


Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Сант суманд ажиллах үеэрээ тус компанийн эрдэнэ шишийн талбайгаар орж, ажил байдалтай нь танилцлаа. 


Холбоотой мэдээ