Модны суулгацын үзэсгэлэн худалдаа нээгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 23:55:27

“Мөнх ногоон хот” уриан дор нэг сая мод ургуулах ажлын хүрээнд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг угтаж аймгийн хэмжээнд тарьц, суулгацын үзэсгэлэн, худалдаа энэ сарын 10-11-ний өдрүүдэд Дархан хотын “Олон улсын  худалдааны төв”-ийн гадна талбайд нээгдлээ.

Мөн үеэр тус аймаг дахь мод үржүүлгийн газар, мод, тарьц суулгац худалдаалах, худалдаж авах сонирхолтой иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож бүх төрлийн модны суулгацыг зарж байна. Аймгийн Байгаль орчны газар, Нийтийн аж ахуй үйлчилгээний газартай хамтарч шинэ, хуучин хоёр Дарханы хоорондох “Бурхан багшийн сэрэг дүр” цогцолборын зүүн талд 1000 ширхэг мод тарилаа. Тус Байгаль Орчны газар нь энэ хаврын  мод тарилтын үеэр уг цогцолборын баруун талд нь Дарханы Дулааны Цахилгаан станцын хамт олонтой хамтарч мөн л 1000 ширхэг мод тарьжээ.

Б.Норовсамбуу

                                                                                                                                                      Б.Норовсамбуу                

Холбоотой мэдээ