ГОВЬ-АЛТАЙ: Аюулгүй амьдрах ухаан хөтөлбөр хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2025 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Аюулгүй амьдрах ухаан хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
“Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, аж ахуй нэгж, байгууллага, хуулийн этгээд, иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, аюулгүй амьдрах хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор ил хөтөлбөр хэрэгжиж байгаа билээ. Ингэхдээ Монгол Улсын Шадар сайдын тушаалаар "Олон нийтийн оролцоонд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж"-ийг батлуулж, сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах өдөр” болгосон юм. Үүнтэй холбогдуулан Есөнбулаг сумын 1-11 дүгээр цэцэрлэг, Хантайшир эрдэм цэцэрлэгийн аргазүйч, багш, эмч нарыг хамруулан зохион байгуулж сургалтын явцад хяналт хийжээ.
Тодруулбал, тавдугаар сарын 23-нд Есөнбулаг сумын Улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэгийн ахлах ангийн хүүхдүүд газар хөдлөлт, гал түймрийн аюулаас өөрийгөө хамгаалах дадлага, сургууль хийсэн тухай Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Тус арга хэмжээ тавдугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ.