Арваннэгдүгээр сарын 04-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-11-04 09:19:52

09.00 цагт Монголын үндэсний музейд “Цайны зам” аялал, жуулчлалын эрдэм шинжилгээний анхдугаар хурал болно.

09.00 цагт ХУД-ийн Соёлын төвийн баруун талд дахин төлөвлөлтөөр барьсан орон сууц хүлээлгэж өгнө.

09.00 цагт Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд тус байгууллагын номын сангийн нээлттэй өдөрлөг болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлэгт "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирүсийн архаг халдвартай Эрүүл мэндийн салбарын ажилчдыг эмчлэх аяны нээлтийн үйл ажиллагаа болно.

10.30 цагт "Танан" төвд  Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 16 дугаар Их хурал болно.

12.00 цагт Хан-Уул дүүргийн спорт ордонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөрсөг спорт тэмцээний нээлт болно.

Холбоотой мэдээ