УВС: Ой хээрийн түймрээс урьдчилсан сэргийлэх сургалт, дадлага хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-05-19 16:48:00

Улаангом, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Байгаль орчны газраас Онцгой байдлын газартай хамтран “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх нь" зүүн бүсийн сумдын бүсчилсэн сургалт, дадлага ажлыг энэ сарын 15-ны өдөр Өндөрхангай суманд зохион байгуулсан байна.


Сургалт, дадлагад Зүүнговь, Баруунтуруун, Зүүнхангай, Цагаанхайрхан, Хяргас, Малчин сумын засаг даргын орлогч, багийн дарга нар, Ханхөхийн нурууны УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа, ойн ангиуд, ойн мэргэжлийн байгууллага, нөхөрлөлүүд, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар хамрагджээ.


Энэ үеэр оролцогчдод ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар онолын мэдлэг эзэмшсэнээс гадна ойн түймэртэй үед хэрхэн ажиллах талаар дадлага ажил хийж, мэдлэг хуримтлуулсан нь ихээхэн үр дүнтэй ажил болсон байна.


Аймгийн ОБГ-аас ой хээрийн түймэр гарсан үед унтраах жижиг оврын төхөөрөмжийг энэ үеэр сумдын төлөөлөгчдөд олгожээ.

Мөн иргэдэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргасан байна. 








Холбоотой мэдээ