Ахуйн гал түймрийн шалтгааны 15 хувь нь өнжмөл өвс шатааснаас үүджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд одоогоор обьектын гал түймрийн 2086 тохиолдол бүртгэгдсэний 310 буюу 14.8 хувийг өнжмөл шар өвс шатсан дуудлага эзэлж байна.
Өнжмөл шар өвс шатсан дуудлагын 246 удаа буюу 79.3 хувь нь нийслэлийн нутаг дэвсгэрт болжээ. Харин он гарснаас хойш 12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 88 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсныг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 34.1 хувиар нэмэгдсэн байна.
Ой, хээрийн түймэрт урьдчилсан байдлаар ойн 47.071 га, хээрийн 701.731 га, нийт 748.802 га талбай, 5 байшин, 49 гэр, 4 авто машин, 7 мотоцикл, малын 99 хашаа, 12 өвөлжөө, 5934 бог, 395 бод, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, ойролцоогоор 4.3 тэрбум төгрөгийн
хохирол учирсныг УОК-ын Нарийн бичгийн дарга,
хурандаа Т.Баярхүүо ой,
хээрийн болон обьектын түймрийн нөхцөл байдлын тухай мэдээлэхдээ онцлов.
Түүнчлэн, Сэлэнгэ
аймгийн Ерөө сум Хан-Хэнтийн
тусгай хамгаалалттай нутагт “Майн-Зоо” гэх газар дөрөвдүгээр сарын 29-нд гарсан ойн түймэр бүрэн унтраагүй байгаа. Аймгийн Онцгой
байдлын байгууллагын болон мэргэжлийн ангийн нийт 200 гаруй хүн 20 гаруй автомашин, түймэр унтраах 319 багаж
хэрэгсэлтэй түймрийн урд,
зүүн, зүүн урд талыг бүрэн унтрааж, баруун хойд талыг цурамд оруулж, баруун талын 5 км орчим газрыг цурамд оруулахаар ажиллаж
байна. Түймэрт урьдчилсан байдлаар 11915 га талбай өртөөд байгаа аж.