Шинэ цэцэрлэг нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 22:58:13

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумд 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг энэ сарын 5-нд нээлтээ хийлээ.

Цэвэр бохир ус, халаалтыг бүрэн шийдсэн орчин үеийн стандарт өрөө бүхий тус цэцэрлэг нь сумдаа анхны 2 давхар барилга болж байна. Энэ цэцэрлэгт Гурванбулаг сумын цэцэрлэгийн насны бүх хүүхэд хамрагдах боломжтой болж байгааг сумын удирдлагууд онцлов.
Сургалт хүмүүжлийн 4 анги, урлагийн заал, гал тогоо, багш нарын өрөө бүхий энэ цэцэрлэг 8 багш, 8 ажилчинтай ийнхүү үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ