Зургаан зуу гаруй шинэс тарьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-05-05 11:27:26

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Мод тарих үндэсний өдрийг Сонгинохайрхан дүүргийн Ар гүнт “Инчон мөрөөдлийн төгөл”-д зохион байгууллаа.


Энэ үйл ажиллагаанд НБОГ, НГЗБА, СХД-ийн ИТХ, ЗДТГ, Бэлчээрийн менежмент төслийн нэгж ОНӨТҮГ, НХХААГ, нийслэлийн өмчит Улаанбаатар зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо, Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь төслийг удирдах нэгж, Орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл, Хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төслийн нэгж, Хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл, Хандгай авто клуб, Хаан моторсын хамт олон оролцож 600 гаруй шинэс тарьсан байна. 


Монгол Улсын Ерөнхийлөгч Тэрбум мод үндэсний хөтөлбөрийг санаачлан, жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын эхний бямба, ням гаргийг мод тарих өдөр болгон зарласан. Иймд бүх нийтээр мод, сөөг тарих, арчлан ургуулахад идэвхтэй оролцож, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхийг БОУАӨЯ уриалжээ. 

Холбоотой мэдээ