СЭЛЭНГЭ: Хушаат суманд гарсан түймрийг цурамд орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хушаат
суманд гарсан түймрийг цурамд оруулсан байна.
Өнгөрсөн 4 дүгээр сарын 28-ны өдөр Зүүнбүрэн суманд гарсан ой хээрийн түймэр тархан Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Ар урт”, “Ар сүүж”-д орж ирсэн ба түймрийн тархалтыг зогсоож, өнөөдөр өглөөний 6:00 цагийн үед цурамд оруулжээ.
Гэвч ой модтой хэсгүүдэд түймэр бүрэн унтраагүй байгаа тул цурам манах ажлыг сумын иргэд, төрийн албан хаагчид хийж байна. Одоогоор түймрийн цурам манах, цэвэрлэгээ хийх ажил үргэлжилж байгаа юм.
Түймэр унтраах ажилд сумын 150
гаруй иргэд, малчид, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн ОБГ-ын алба хаагчид, иргэд,
Улаанбаатар хотын Онцгой байдлын газрын 190 албан хаагч оролцжээ.