УВС: Мал төллөлт 60.4, төл бойжилт 95.5 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Увс ймгийн хэмжээнд мал төллөлт 60.4 хувь, төл бойжилт 95.5 хувьтай байна.
Төллөвөл зохих 1.3 сая хээлтэгчээс 5 дугаар сарын нэгний байдлаар 3090 ингэ, 10562 гүү, 31386 үнээ, 357926 хонь, 347235 ямаа төллөжээ.
Гарсан ботгоны 4.3 хувь, унаганы 0,6 хувь тугалын 1.4 хувь, ишигний 5.9 хувь нь хорогдсон бол 21304 хурга ихэрлэжээ. Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд 2955 ботго, 10494 унага, 30927 тугал, 379230 хурга, 326511 ишиг, нийт 750117 төл мал бойжиж байна.