СЭЛЭНГЭ: Өндөр хурдны сансрын старлинкийн төхөөрөмжийг түймрийн голомттой сумдад хүлээлгэн өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны дөрөвдүгээр сарын 30
/МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн
Мобиком салбараас нийгмийн
хариуцлагын хүрээнд өндөр хурдны сансрын старлинкийн 3 тоног
төхөөрөмжийг түймрийн голомттой сумдад ашиглуулахаар хүлээлгэн өглөө.
Энэхүү аппарат нь сүлжээгүй газар нутаг дахь хамгийн
хэрэгцээт орчин үеийн төхөөрөмж гэдгээрээ онцлогтой юм.
Ой
хээрийн түймрийн эрсдэлтэй энэ цаг үед төрийн байгууллага,
иргэд олон нийт, аж ахуйн нэгж байгууллагууд нэгдэж оршин суугаа орон
нутгийнхаа төлөө хичээн зүтгэж байна.
Энэ
сайн санааны үйлсэд Сэлэнгэ аймгийн Мобикомын салбар нэгдэж харилцаа холбооны
үйлчилгээг тасралтгүй үзүүлж байх эрхэм үүргээ биелүүлэн түймрийн эрсдэлт
нөхцөл үүссэн 3 сумын газар нутаг дахь сүлжээний доголдолтой 3 газарт суурин 1,
явуулын 2 нийт гурван ширхэг, ашиглах хугацааны хэрэглээний бүрэн датагаар
хангагдсан старлинкийн тоног төхөөрөмжийг түймэр унтарч хэвийн болтол тухайн бүс
нутагт ажиллуулахаар албан ёсоор хүлээлгэн өглөө.