Египетэд хууль бус цагаачид бүхий усан онгоц осолджээ

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2015-10-11 11:27:41

КАИР. /TASS/. Египетэд хууль бус цагаачид сууж явсан завь бямба гарагт живсний улмаас 10 хүн амиа алдаж, 25 хүнийг аварч чаджээ.  

Тус улсын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, хууль бус цагаачид Кафр-эш-Шейх мужийн Балтим хот болон Буруллус нуураар дамжин Газар дундын тэнгист хүрэхийг оролдож байсан боловч завь нь осолдсон байна.

Усан онгоцонд сууж явсан өөр хэд хэдэн хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа аж. Тэднийг эрэх аврах ажиллагааг харанхуй болтол үргэлжлүүлжээ.

Усан онгоц осолдсон шалтгааныг зорчигчдын зөвшөөрөгдөх тоог  хэтрүүлсэн байсан гэж үзэж байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ