Өмнөд Солонгосын Прокурорын газрын хаалгыг экскаватороор дайрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-02 09:25:06

СӨҮЛ. /Yonhap/. Мягмар гарагийн өглөө Өмнөд Солонгосын Прокурорын ерөнхий газрын хаалгыг экскаватороор дайрсан нэгэн этгээдийг цагдаа нар баривчилжээ.

Энэ хэрэг болох үед тус газарт Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн эртний найз Чой Сүн-силийг байцааж байсан аж.

Нэгэн хамгаалагч экскаваторыг зогсоох гэж байгаад нэлээд хүндээр гэмтжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, 45 настай гэмт этгээд мөрдөн байцаагчдад ярихдаа “Чой Сүн-сил өөрөө “би үхэх ялтай” гэж хэлсэн учраас би түүнд үхэхэд нь туслах гэсэн юм” гэжээ.

Пак Гын Хэгээс улс төрийн баримт бичгүүдийг авч, төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэж Чой овогт эмэгтэйг сэжиглэж байгаа юм. Мөн Ерөнхийлөгчийн тамгын газрын шууд бус оролцоотойгоор байгуулагдсан байгууллагуудын мөнгөнөөс завшсан гэж түүнийг буруутгаж байгаа ажээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ